2020 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

09/18/2020 Нийтлэгч: 509

Нэг. Нийтлэг зүйл
– Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2020 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино.
– Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, “Монгол Коосэн” технологийн сургууль, Э.Доржбал захиралтай “Гранд авгуш” ХХК-иуд хамтран зохион байгуулна.
– Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Насны ангилал
– Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрөлд, 27-гоос доош насны ангиллаар явагдана. Их, дээд сургуульд бакалавр болон магистраар суралцаж буй оюутнууд оролцоно.

Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
– Тэмцээн 2020 оны 9-р сарын 25-27-ны өдрүүдэд 10-р хороололд орших “Монгол Коосэн” технологийн сургууль дээр явагдана.
– Бүртгэл 2020 оны 9-р сарын 25-ны 14.00-16.00 цагийн хооронд тус сургуулийн 402 тоотод явагдаж, үргэлжлээд тэмцээний 1-р тавил шууд эхэлнэ.
– Бүртгүүлэхээр ирэхдээ оюутны үнэмлэх, тэмцээний хураамж 15.000 төгрөгийг авчирна.

Дөрөв. Тэмцээний журам
– Швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.
– Оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны шүүлтийн программ Draughts Arbiter-аар шүүн явуулна.

Тав. Шагнал урамшуулал
– Төрөл тус бүрт эхний таван байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулж, мөнгөн шагнал олгоно.
– Спортын цол, зэрэг олгоно.

УТАС: 9616-5545, 8800-4087, 9533-1166

Сүүлд нэмэгдсэн

“Голландын робот” халз тулааны ялагч

Даамын дэлхийн аварга цолын төлөөх өрсөлдөөн Рул Бомстрагийн ялалтаар өндөрлөлөө. Нидерландын залуу их мастер даамын домгуудын нэг Александр Шварцманыг халз… Дэлгэрэнгүй …

Ц.Цацрал: Дэлхийн аваргаас л медаль авах дутуу байна

Өсвөрийн даамчдын 2019 оны Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий алт, мөнгө, Хүүхдийн спортын VI их наадмын мөнгөн медальт, “Алтан хүү” клубийн… Дэлгэрэнгүй …

Р.Бомстрад ганцхан хожил хэрэгтэй

Даамын дэлхийн аварга цолын төлөөх Рул Бомстра (Нидерланд) – Александр Шварцман нарын халз тулаан өндөрлөх шатандаа орлоо. Уг нь 2019… Дэлгэрэнгүй …

Ногооннуур сумын даамчид тэргүүлэв

Баян-Өлгий аймгийн 2022 оны аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн энэ сарын 15-16-ны өдрүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохиогдлоо…. Дэлгэрэнгүй …

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Дархан vs Билэгтхүү

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн Дархан vs Билэгтхүү багуудын тоглолтын хэсгээс Гэрэл зургийг: Базарсадын… Дэлгэрэнгүй …