Япон дахь монголчуудын Хаврын баяр энэ удаа өнжихгүй

05/02/2021 Нийтлэгч: 980
Хаврын баяр 2021
Хаврын баяр 2021

1999 оноос хойш жил бүр уламжлал болон явагдаж буй Япон дахь монголчуудын Хаврын баяр аргаа хэмжээ нь наран улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчуудын хамгийн том баяр юм. Цар тахлын улмаас энэ жил цахимаар явагдах боллоо.

Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан тус баярыг энэ жил цахимаар зохион байгуулахаар болжээ. Цар тахлын аюул намжаагүй байгаа ч энэ жил баярыг заавал зохион байгуулах болсон нэгэн том шалтгаан бол Токио-2020 олимпийн наадам юм.

Жил бүрийн Хаврын баярын арга хэмжээний томоохон хэсэг нь спортын тэмцээн уралдаан байдаг. Манай алдарт сүмо бөхчүүд бөх, уралдаан зэрэг спортын тэмцээнийг ивээн тэтгэж, шагнал гардуулдахын сацуу зарим үед өөрсдөө ч барилддаг уламжлалтай. Нэг жил хойшлогдсон Токиогийн олимпийн наадам долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэн, энэ удаад олимпийн наадамд гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй болсон. Харин дотоодын үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд оруулах эсэхийг ирэх зургадугаар сард шийдэх юм. Хэрэв дотоодын спорт сонирхогчдод олимпийн наадмыг үзэх зөвшөөрөл олгох юм бол манай олимпийн шигшээ багийг дэмжих гол дэмжигчид Японд аж төрж байгаа монголчууд, Монгол улсыг дэмжин, хамтран ажилладаг япончууд болох учиртай билээ. Энэ утгаараа энэ жилийн Хаврын баяр манай тамирчдын хувьд чухал үйл явдал болж байна.

Хаврын баярт манай улсын иргэдээс гадна Монголд элэгтэй япончууд, монголын шигшээ багийг олимпийн үеэр хүлээн авах хотын төлөөлөгчид оролцох болно. Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй сүмочид болон Монгол улсаас Токитэнкү А.Хүчитбаатар агсны гэр бүл оролцох юм.

  • Японы Намэгата хот – Хүндийг өргөлт,
  • Яхико – Байт харваа,
  • Изүмисано – Хөнгөн атлетик,
  • Сакүрагава – Буудлага,
  • Имабэцү – туялзуур сэлэм,
  • Изүнокүни – жүдо,
  • Шимада хот – Бокс, ширээний теннисний багийг хүлээн авч, дэмжихэд бэлэн болоод байгаа.

Энэхүү баярт Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Чойжгаваагийн Наранбаатар мэндчилгээ илгээлээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо – MNOC

Сүүлд нэмэгдсэн

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо… Дэлгэрэнгүй …

Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино…. Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …

Өсвөрийн даамчид лигийн тэмцээнтэй боллоо

Монголын даамын холбоо, “Хөлөгт тоглоом” клубээс хамтран зохион байгуулж буй өсвөрийн даамчдын “Амжилтын гараа” лигийн тэмцээн 2022 оны тавдугаар сарын… Дэлгэрэнгүй …