Зураг, зодоон хоёрыг холоос үз

06/15/2021 Нийтлэгч: 294

Хэрэв Кристен Эриксен амь насаа алдсан бол ЕВРО-2020 утгагүй болох байлаа. Азаар түүний биеийн байдал хэвийн болсон сайхан мэдээтэй тэмцээн маань үргэлжилж байна. Английн шигшээ нээлтийн тоглолтод хожиж байгаагүй онцгүй цувралдаа цэг тавьж чадсан бол Умард Македони анхны тэмцээндээ гоол оруулснаар зорилго нь биелсэн гэхэд хилсдэхгүй. Нидерланд, Украйн үзэгчдийг хөөргөсөн довтолгооны хөлбөмбөг үзүүлж, таван гоолоор нүд баясгалаа.  

Өчигдөр сюрпризээр дүүрэн өдөр өнгөрлөө. Шотланд азгүй, Словак зоригтой, Испани бүтэлгүй байлаа. Зарим багууд санасан хэмжээнд бэлтгэлтэй оролцоогүй бололтой. Тиймээс тоглолтуудаа шимтэн үзэж, оновчтой сонголт хийхийг зөвлөе. Өнөөдрийн тоглолтуудаар эхний тойрог дуусна. Онцлох зарим сонирхолтой статистик, өнцгийг хүргэе.

Европын аварга Португалыг 60,000 унгарчууд (бүтэн дүүргэлттэй ганц цэнгэлдэх) тасар татан хаяхад бэлэн хүлээж сууна. Харамсалтай нь, тэдний хүсэн хүлээсэн тоглолт таагүй үр дүнтэй дуусч мэдэх юм. Учир нь довтолгооны гол зэвсэг Д.Соболой гэмтлийн улмаас өнжих болсон нь “Үхлийн хэсгээс” шалгарах өчүүхэн боломжийг нь үгүй хийсэн мэт. Хэдийгээр тэд сүүлийн 11 тоглолтод ялагдаагүй, гэртээ 15 тоглолтын 14-т нь гоол оруулсан давгүй амжилттай боловч түүхэндээ Португалыг 13 тоглолтод хожиж үзээгүй байна. Тэмцээний аварга болох магадлалаар дөнгөж 7-д бичигдэж байгаа аваргууд арай дутуу үнэлэгдэж байгаа бус уу?. Тэдэнд бүх цаг үеийн гэгдэх К.Роналдугаас гадна Манчестер хотын багуудын тэргүүлэх тоглогчид Б.Фернандез, Б.Сильвагаас эхлээд Европын топ лигт нэр алдраа дуудуулсан олон тооны тоглогчид гарааны эрхийн төлөө Фернандо Сантос менежерийн толгойг өвтгөж буй за. Хэдий супер бүрэлдэхүүнтэй боловч хамгаалалтыг чухалчилдаг тул олон гоолтой тоглолт болохгүй байх. Тоглолтын зураглалын хувьд Португал илүүрхэж, бөмбөг эзэмшиж санаачлагыг авч тоглох болно. Гэхдээ сюрприз дүүрэн байгаа үр дүнг таамаглахаас илүү 24 баг дундаа Испанийн дараагаар хамгийн их булан авдаг (7.74) гэдгийг онцлож, Португал 4-өөс дээш булан авах сонголт дээр хамгийн их бохир тоглолттой багаар (2.84) шалгарсан Унгарыг 1-ээс дээш карт авах бэт бийлдэр өрье. Турк шүүгч Жүниет Чакир томилогдсон нь сонголтод нэмэр болно гэж тооцов.

Тэгвэл унгарчуудыг эс тооцвол бидний хүсэн хүлээсэн тоглолт Франц-Германы хооронд “Бавари” багийн “Аллианз” цэнгэлдэхэд болно. Цуврал нийтлэлийн өмнөх дугаарт эдгээр багуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Францыг түрүүлэх багуудын нэгээр нэрлэсэн бол талбайн эздийг хол явахгүй гэж таамагласан билээ. Гэсэн хэдий ч топ багуудын тулаан, эхний тоглолт, талбайн давуу тал зэргийг харгалзсан үзвээс өнжих нь зүйтэй санагдлаа. Хүчилвээс харилцан гоолдох (1.72), Франц хожигдохгүй asian handicap (1.90) байж болно.

Бэткойн төсөл

Сүүлд нэмэгдсэн

Б.Пүрэвжаргал, Б.Халиунтуяа нар “Бага олимп”-ийн ялагчид

Дорноговь аймгийн 13 сум, Сайншанд хотын 7 баг, Замын-Үүдийн 2 баг оролцсон “Бага олимп” наадмын спортын 6 төрлөөр зохиогдож, дүнгээ… Дэлгэрэнгүй …

2021 оны Оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл – Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2021 оны оюутныулсын аварга даамчныг шалгаруулахад оршино.– Тус… Дэлгэрэнгүй …

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …