Д.Эрдэнэбилэг, Н.Мөнхтуяа нар чансааг тэргүүлж байна

10/04/2021 Нийтлэгч: 144

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа гарлаа. Өнгөрөгч долдугаар сард Эстони улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д тэмцээнд амжилттай тоглосон Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат (Монгени) чансаагаа 36.6 оноогоор ахиулж, Олон улсын мастер цолны нэг балл биелүүлжээ. Тэрбээр дэлхийн аваргын дэвжээнд 9 өргөөс 11 оноо авч, 61.11 хувийн амжилт үзүүлсэн юм. Монголын даамчдын чансааг эрэгтэйчүүдээс Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдээс Дэлхийн даамын холбооны мастер Н.Мөнхтуяа тэргүүлж байна. FMJD-ийн чансааг эрэгтэйчүүдээс Александр Георгиев (ОХУ), эмэгтэйчүүдээс Тамара Тансыккужина (ОХУ) тэргүүлж байна.

Монголын даамчдын чансаа

Эрэгтэй

1. Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол)         ОУИМ            2283

2. Ц.Сүхбат (Монгени)                              ДДХМ            2226

3. Р.Манлай (Алтан хүү)                           ОУИМ            2221

4. Б.Ганзориг (Алдар)                               СМ                  2217

5. Г.Ганжаргал (Ирээдүй)                        ОУИМ            2211

6. Ц.Отгонбилэг (Хийморь хөлөг)          ОУМ               2176

7. Л.Гансүх (БЗД)                                       ДДХДМ         2168

8. Б.Мөнхжин (Роял)                                 ОУИМ            2166

9. Ц.Хашчулуун (Дебют)                           ДДХМ            2124

10. М.Шийравжамц (Алтан хүү)             ДДХМ            2110  

Эмэгтэй

1. Н.Мөнхтуяа (Голланд)                          ДДХМ            2072

2. Э.Хүслэн (Алтан хүү)                             ДДХМ            2070  

3. Б.Мишээл (Ирээдүй)                            ОУИМ            2067

4. Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС)                   ДДХМ            2041

5. Б.Мөнхжин (Хасу-Мегастарс)            ДДХМ            2020

6. М.Нямжаргал (Говь-Хангай)              ОУИМ            2019

7. Н.Лхагвадолгор (Ирээдүй)                 ДДХДМ         2005

8. Б.Нандинцэцэг (Виктория)                 ДДХМ            2001

9. Б.Анужин (Хасу-Мегастарс)               СМ                  1989

10. С.Саранцэцэг (БЗД)                            ДДХМ            1954    

Сүүлд нэмэгдсэн

Б.Пүрэвжаргал, Б.Халиунтуяа нар “Бага олимп”-ийн ялагчид

Дорноговь аймгийн 13 сум, Сайншанд хотын 7 баг, Замын-Үүдийн 2 баг оролцсон “Бага олимп” наадмын спортын 6 төрлөөр зохиогдож, дүнгээ… Дэлгэрэнгүй …

2021 оны Оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл – Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2021 оны оюутныулсын аварга даамчныг шалгаруулахад оршино.– Тус… Дэлгэрэнгүй …

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …