Тайсон Фьюри ээлжит удаагаа Деонте Уайлдерийг ялав

10/10/2021 Нийтлэгч: 297

Тайсон Фьюри мэргэжлийн боксын хамгийн том холбоодийн нэг болох WBC-н бүсийг Деонтей Уайлдертай хийсэн хүнд тулааны эцэст амжилттай хамгааллаа. Энэ жил 33 настай британи эр арваннэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулж, 32 дахь мэргэжлийн тулаандаа ялагдаагүй хэвээр үлдэв.

Эхний удаад 2018 онд хийсэн анхны тулаанд Фьюри өрсөлдөгчөө илүүрхэж байсан ч тухайн үеийн дэлхийн аварга байсан Америк эртэй тэнцсэн билээ. Харин хоёр жилийн дараа британи эр мөнхийн өрсөлдөгчтэйгөө дахин тулалдсан бөгөөд энэ удаад техникийн нокаутаар ялж бүсийг эзэмших болсон юм. Тулааны дараа Деонтей Уайлдерийн талынхан Фьюриг бээлийнийхээ жинг тогтоосон хэмжээнээс илүү нэмсэн байсан гэж буруутгажээ.

Фьюри гуравдахь удаагаа Америк эртэй тулалдахыг хүсэхгүй байсан.Түүний өмнөө тавьсан зорилго нь саяхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бусад чухал бүсээ (WBA, WBO, IBF) Украины супер од Олександр Усикт алдсан Энтони Жошуатай хийх тулаан байсан юм.Харин бүх зүйл эсрэгээрээ өрнөж, Энтони Жошуа бүснүүдээ Усикт алдаж, спортын арбитрын шүүх ч Фьюриг гурав дахь удаагаа Уайлдертай тулалдах болсон тухай шийдвэр гаргасан юм.

Гурав дахь удаагийн тулааны өмнө хоёр өрсөлдөгч хэвлэл, олон нийтийн сүлжээгээр хоорондоо чамгүй олон үгс чулуудаад авсан. Фьюри Уайлдерыг “тэнүүлч”, “хэсэг ялгадас”гээд ,чи энэ тулааны дараа замналынхаа эхэнд ажиллаж байсан түргэн хоолны сүлжээнд дахин ажиллах болно” гэж байв.

Нийт 20000 үзэгчтэй Т-Мобил аренад тулаан хүлээж байсанчлан өрсөлдөөнтэй өрнөж нэг,хоёрдугаар үед Уайлдер илүү санаачлагатай довтолж байсан бол, гуравдугаар үед британи боксчин өрсөлдөгчөө баруун гарын хажуугийн цохилтоор унагаасан. Харин дөрөвдүгээр үед хүнд цохилтоос сэргэж амжсан америк эр өрсөлдөгчөө баруун гарын хүчтэй цохилтоор унагаав.Ийнхүү хүчтэй өрсөлдөөн өрнүүлсний эцэст арван нэгдүгээр үед Фьюри өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж аваргын бүсээ амжилттай хамгааллаа.

Тулааны дараа: “Уайлдер бол хүнд гартай, цохилт даадаг, үнэхээр чанга залуу. Тулаан ч гайхалтай өрнөж. би өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг нь гэдгээ батлан харуулж чадлаа. Бүгд өнөөдөр Уайлдерийг хоёрдугаарт бичигдэж байгааг харсан. Есүс Христлээ болон тэмцээнийг үзэж сонирхсон, дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна гэж Фьюри ярилцлагаа өндөрлүүлжээ.

Хүнд тулааны дараа Уайлдер хөл дээрээ босж дэвжээг орхих үед Фьюри болон түүний булангийнхан алдарт Queen хамтлагийн “We are the champions” дууг дуулж баяраа тэмдэглэж байлаа.

Сүүлд нэмэгдсэн

Б.Пүрэвжаргал, Б.Халиунтуяа нар “Бага олимп”-ийн ялагчид

Дорноговь аймгийн 13 сум, Сайншанд хотын 7 баг, Замын-Үүдийн 2 баг оролцсон “Бага олимп” наадмын спортын 6 төрлөөр зохиогдож, дүнгээ… Дэлгэрэнгүй …

2021 оны Оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл – Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2021 оны оюутныулсын аварга даамчныг шалгаруулахад оршино.– Тус… Дэлгэрэнгүй …

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …