Б.Пүрэвжаргал, Б.Халиунтуяа нар “Бага олимп”-ийн ялагчид

11/25/2021 Нийтлэгч: 198

Дорноговь аймгийн 13 сум, Сайншанд хотын 7 баг, Замын-Үүдийн 2 баг оролцсон “Бага олимп” наадмын спортын 6 төрлөөр зохиогдож, дүнгээ гаргалаа. Наадмын зуун буудалт даамын тэмцээн 2021 оны арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Спортын ордон боллоо. Тэмцээнд ДДХДМ цолтон 2, спортын мастер 4, дэд мастер 7, зэрэгтэй 30 шахам, нийт 44 тамирчин ухаанаа уралдууллаа.

Эцсийн өрөг хүртэл ширүүн тэмцэл өрнөж, эрэгтэйчүүдээс ДДХДМ Б.Пүрэвжаргал 16 оноогоор тэргүүлж, спортын мастер Б.Одонбаатар 15, Б.Сүлдбаатар 14 оноогоор удаалав. Эмэгтэйчүүдээс дэд мастер Б.Халиунтуяа, ДДХДМ Д.Одонтуяа, 2-р зэргийн тамирчин Дуламсүрэн нар эхний гурван байрыг эзэлсэн. Б.Халиунтуяа, Б.Одонтуяа нар адилхан 15 оноотой гарч, коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр ялагч тодорсон. Б.Дуламсүрэнгийн хувьд түрүүлэх бүрэн боломжтой байсан ч сүүлийн хоёр тавилдаа төгсгөлийг маш муу хийж, 9:5, 6:4 хүүний харьцаатай илүүрхэж яваад хожиж чадалгүй тэнцсэнээр гуравдугаар байранд орсон юм.

Сүүлд нэмэгдсэн

“Голландын робот” халз тулааны ялагч

Даамын дэлхийн аварга цолын төлөөх өрсөлдөөн Рул Бомстрагийн ялалтаар өндөрлөлөө. Нидерландын залуу их мастер даамын домгуудын нэг Александр Шварцманыг халз… Дэлгэрэнгүй …

Ц.Цацрал: Дэлхийн аваргаас л медаль авах дутуу байна

Өсвөрийн даамчдын 2019 оны Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий алт, мөнгө, Хүүхдийн спортын VI их наадмын мөнгөн медальт, “Алтан хүү” клубийн… Дэлгэрэнгүй …

Р.Бомстрад ганцхан хожил хэрэгтэй

Даамын дэлхийн аварга цолын төлөөх Рул Бомстра (Нидерланд) – Александр Шварцман нарын халз тулаан өндөрлөх шатандаа орлоо. Уг нь 2019… Дэлгэрэнгүй …

Ногооннуур сумын даамчид тэргүүлэв

Баян-Өлгий аймгийн 2022 оны аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн энэ сарын 15-16-ны өдрүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохиогдлоо…. Дэлгэрэнгүй …

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Дархан vs Билэгтхүү

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн Дархан vs Билэгтхүү багуудын тоглолтын хэсгээс Гэрэл зургийг: Базарсадын… Дэлгэрэнгүй …