
ФС Улаанбаатар клуб
2021 оны Супер цомын эзэд
Багийн танилцуулга
ФС Улаанбаатар хөлбөмбөгийн хотын шигшээ баг нь 2010 онд санаачлан, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчилан дэмжиж, улмаар тамирчид дасгалжуулагч нарыг бэлтгэн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгын хүрээнд 2011 оны тавдугаар сарын 19-ний өдөр албан ёсоор байгуулагдсан.
ФС Улаанбаатар нь Монгол улсын хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачуудын сонирхолыг дээшлүүлж, энэ спортоор дамжуулан тэдний хөгжил, хүмүүжил, боловсролд эерэгээр нөлөөлөх тодорхой орон зайг эзэлж цаашид Монгол улсын ирээдүйн нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмэр оруулахын төлөө ажилладаг.
Клуб анх байгуулагдсан жилдээ Үндэсний “Нийслэл” Лигийн аварга баг, 2018 онд Мазала Дээд Лигийн дэд байр, 2019, 2020 онд Хүрхрээ Дээд Лигийн дэд байрт тус тус шалгарч байсан бөгөөд 2021 оны Супер цомын түрүүг хүртсэн.
Амжилтын товчоон
Багийн бүтэц
№ | Албан тушаал | Нэр |
---|---|---|
1 | Ерөнхийлөгч | Б.Гантиг |
2 | Гүйцэтгэх захирал | В.Чинбаатар |
3 | Ахлах дасгалжуулагч | Б.Войслав |
4 | Туслах дасгалжуулагч | Б.Ганбат |
5 | Ерөнхий менежер | С.Нямдаваа |
6 | Медиа менежер | Э.Баярсайхан |
7 | Багийн менежер | Г.Нямхүү |
8 | Санхүүч | Ж.Эрдэнэбаяр |
9 | Хүүхдийн баг, клубын лиценз хариуцсан мэргэжилтэн | Н.Мөнхцэцэг |
10 | Багийн эмч | О.Бямба |
Багийн бүрэлдэхүүн

МХБХ-ны 2021 оны Hisense Үндэсний Дээд Лигийн улирал эхлэхтэй холбогдуулан ФС УЛААНБААТАР клуб маань дараахи тамирчдыг Нийслэл хотоороо овоглосон багтаа ШИНЭЭР элсүүлснийг дуулгахад таатай байна:
- Эрдэнэ-Очир Мөнгөнбагана /Андууд Сити/
- Цэвэлмаа Бат-Оргил /Андууд Сити/
- Ганбаатар Гандуулга /Андууд Сити/
- Төрмөнх Мөнхсүлд /Андууд Сити/
- Дагинаа Төрбат /Атлетик 220/
- Батбаатар Очирзаяа /Хангарьд/
- Чойбалсан Чинбат /Лионс/
- Эрдэнэсүх Отгонбаяр /Ховд/
- Эрдэнэчимэг Өнөр-Эрдэнэ /Дэрэн/
- Батцэрэн Мөнхсүлд /Дэрэн/
- Батцэрэн Мөнхсоёмбо /Дэрэн/
Тамирчдыг элсүүлэхэд нөхцөл боломжоор хангадаг баг хамт олны спорт, залуусын биеийн тамирын хөгжлийг үргэлж дэмждэг АПУ ХК-ийн хамт олонд онцгойлон талархал илэрхийлье.
ФС Улаанбаатар 2022
ФС Улаанбаатар





