Монголын баг

Хүн төрөлхтөний баяр цэнгэл болсон зуны спортын XXXII их наадам хаяанд ирлээ. Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын улмаас нэг жил хойшлоод байсан олимпийн наадам ирэх 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулагдах юм. Энэхүү өдрүүдэд 33 спортын  50 төрлөөр нийт 339 үйл ажиллагаа явагдахаар төлөвлөгджээ. Одоогоор манай улс 21 эрхийг аваад байгаа юм.


Хөнгөн атлетик:

  • Баярцогтын Мөнхзаяа (эмэгтэй, марафон)
    Эрх авсан тэмцээн: Олон улсын Хонгконгын марафоны VI байрт орж эрхээ авсан.
  • Цэвээнравдангийн Бямбажав (эрэгтэй, марафон)
    Эрх авсан тэмцээн: 64 дэх удаагийн “Беппу-Ойта” олон улсын марафонд V байр эзэлсэн.
  • Бат-Очирын Сэр-Од (эрэгтэй, марафон)
    Эрх авсан тэмцээн: 76 дахь удаагийн Японы хамгийн алдартай Бива нуурын марафоноос эрхээ авсан.

Байт харваа:


Хүндийн өргөлт:


Сагсан бөмбөг:

  • 3х3-ын эмэгтэй шигшээ баг
    Эрх авсан тэмцээн: Дэлхийн 3×3-ын холбоо чансааны эхний дөрвөн улсад Токиог зорих эрх олгохоор болж манай эрэгтэй эмэгтэй багууд болзолоо хангасан хэдий ч зохион байгуулагч Япон улс эрэгтэй багаа сонгосон учир манай эмэгтэй шигшээ эрхээ авсан.

Бокс:


Чөлөөт бөх:

  • Соронзонболдын Батцэцэг ( эмэгтэй, 68 кг)
    Эрх авсан тэмцээн: Нур-Султаны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Токиогийн олимпын эрх авсан.
  • Төмөр-Очирын Тулга (эрэгтэй, 65 кг)
    Эрх авсан тэмцээн: Нур-Султаны ДАШТ-д шагналт V байр эзэлсэн.
  • Цогт-Очирын Намуунцэцэг (эмэгтэй, 50 кг)
    Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.
  • Бат-Очирын Болортуяа (эмэгтэй, 53 кг)
    Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнээс алтан медаль хүртэж, олимпын эрх авсан.
  • Болдсайханы Хонгорзул (эмэгтэй, 57 кг)
    Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд алтан медаль хүртсэн.
  • Очирбатын Бурмаа (эмэгтэй, 76 кг)
    Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж гурав дахь удаагаа эх орондоо олимпын эрх авчирсан.
  • Мөнхтөрийн Лхагвагэрэл (эрэгтэй, 125 кг)
    Эрх авсан тэмцээн: Олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрх авсан.
  • Эрдэнэбатын Бэхбаяр (Эрэгтэй, 57кг)
    Эрх авсан тэмцээн: “Токио-2020” олимпийн эрх олгох Дэлхийн тэмцээний мөнгө медаль хүртсэнээр олимпын эрх авсан.

    Шигтгээ: Чөлөөтийн олимпын эрхийг хүнд нь бус улсад нь олгодог тул шигшээ багийн багш, удирдлагуудын шийдвэрээр олимпод зодоглодог. Иймээс дээрх тамирчидаас өөр бөхчүүд энэ жинд олимпыг зорьж болно.

Жүдо:


Буудлага:

  • Отрядын Гүндэгмаа (25 метрийн гар бууны дасгал)
    Эрх авсан тэмцээн: Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
  • Цолмонбаатарын Анударь (10 метрийн хийн гар бууны дасгал)
    Эрх авсан тэмцээн: Дэлхийн цомын тэмцээнд шагналт V байр эзэлсэн.
  • Оюунбатын Есүгэн (10 метрийн хийн гар бууны дасгал)
    Эрх авсан тэмцээн: Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
  • Энхтайваны Даваахүү (хийн гар бууны 10 метрийн дасгал)
    Эрх авсан тэмцээн: 2019 онд Дэлхийн цомын тэмцээнд V-р байр эзэлсэн.

Ширээний теннис:

  • Энхбатын Лхагвасүрэн (эрэгтэй)
    Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Дохагийн тэмцээний Азийн бүсийн эрхийг авсан.
  • Батмөнхийн Болор-Эрдэнэ (эмэгтэй)
    Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Дохагийн тэмцээний Азийн бүсийн эрхийг авсан.

Хамтран ажиллах
  • Core Scores Core Scores
  • Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо
  • Behind the Sport Podcast Behind the Sport Podcast
  • Монголын даамын холбоо Монголын даамын холбоо
  • Ninja Wolves Ninja Wolves
X